Налайх дүүргийн 500 өрх “Хотынхондоо хониор тусалъя” аяны тусламжийг хүртжээ

АН-ын зүгээс зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах зорилгоор “Хотынхондоо хониор тусалъя” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд малчдаас хотынхонд туслахаар 60 гаруй сая төгрөг, 7 000 хонь цугласан юм. Аяны нэгдүгээр шатыг оны өмнө зохион байгуулж нийслэлийн зорилтот 15 мянган өрхөд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тусламж үзүүлсэн бол Цагаан сарын өмнө үзүүлж буй Хоёрдугаар аянаар 10 мянган өрхөд хонины мах, гурил хандивлаж байна.
Хөдөөнөөс хот руу тээвэрлэх, хэсэгчлэн хувааж, савлах гэх зэрэг үйлдвэрлэлийн шатны ажлуудад тодорхой цаг хугацаа орсон тул ийнхүү цагаан сарын өмнө малчдаас ирүүлсэн тусламж жинхэнэ эздэдээ хүрч байгаа нь энэ аж.  Аяны хүрээнд Налайх дүүргийн хэмжээнд хийсэн ажлуудын талаар тус дүүргийн АН-ын дарга М.Дашхүүгээс тодрууллаа.
-“Хотынхондоо хониор тусалъя” аяны хүрээнд Налайх дүүргийн зорилтот бүлгийн хэчнээн өрхөд ямар тусламж дэмжлэг үзүүлсэн бэ?
-Манай дүүрэгт зорилтот бүлгийн 1100 өрх бий.  “Хотынхондоо хониор тусалъя” аяны хүрээнд зорилтот бүлгийн нийт өрхийн 20 орчим хувьд тусламж үзүүлсэн. Тодруулбал,  нэгдүгээр шатанд 250 өрх, хоёрдугаар шатанд мөн 250 өрхөд тусламж дэмжлэг үзүүлээд  байна. Зорилтот бүлгийн өрхөөс гадна Замын цагдаа, Хот тохижилтын газрын 30-аад хүнд аяны тусламжийг хүргэсэн. Одоо ирэх долоо хоногоос аяныхаа гуравдугаар хэсгийг зохион байгуулж хүнд үед хотынхондоо тусласан малчдадаа эргээд дэм болно. Манай намын гишүүд дэмжигчидийн цуглуулсан хандив тусламжийг малчдадаа хүргэнэ гэсэн үг. Одоогоор 2000-аад хурга ишигний нэмнээ, малын тэжээл, хивэг зэргийг хандивлахаар цуглуулаад байна.
-Хандив тусламж яг тусламж хэрэгтэй хүмүүстээ хүрч чадаж байгаа эсэх дээр шүүмжлэл их байдаг. Малчдын хандивласан мах, бусад тусламжийг эзнээ олж хүргэх тал дээр хэрхэн анхаарсан бэ?
-Зорилтот бүлгийн өрхөд бүртгэлтэй 1100 өрх  манай дүүрэгт байдаг гэж дээр хэлсэн. Гэхдээ энэ бүртгэлд багтах ёстой ч хамрагдаж чадаагүй өрхүүд, зорилтот бүлэгт хамаарахааргүй атлаа бүртгэлд багтсан өрхүүд ч байдаг. Иймээс бид судалгаа гаргаж үүнийхээ дагуу тусламжаа хүрэх ёстой өрхөд нь хүргэхэд анхаарч ажилласан.
-Цар тахлын дэгдэлтээс шалтгаалан хүмүүсийн амьжиргаа, нөхцөл байдал улс даяар сайнгүй байгаа. Налайх дүүргийн хувьд байдал ямар  байна вэ?
-Манай дүүрэг, 30 мянган хүн амтай, 10200 орчим өрхтэй. Бид дүүргийн иргэдийн амьжиргааны суурь судалгаа хийсэн. Арван  мянга гаруй өрхөөс төрийн  албанд ажилладаг 1800 орчим өрх л орлоготой,  бусад нь ажилгүй,  орлогогүй хэцүү нөхцөлд байна. Короновирусийн дэгдэлтээс шалтгаалан хувиараа бизгес эрхэлдэг иргэдийн амжиргаа хүнд байдалд ороод удаж байна. Ер нь бол Налайхын иргэдийн 80 орчим хувь нь амжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай, төрөөс өгдөг халамжаар л амьдралаа залгуулдаг гэж хэлж болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...