“Нандин нас-2” кинонд дүр бүтээсэн Б.Бат-Оргилтой ярилцлаа.
-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Намайг Бат-Оргил гэдэг хүмүүс Томми нэрээр минь илүү мэддэг
-“Нандин нас 2” уран сайхны кинонд ямар дүр бүтээсэн бэ. Дүрийнхээ талаар ярихгүй юу?
-“Нандин нас 2” киноны гол дүр болох Томми-гийн дүр дээр ажилласан байгаа. Дүрийн хувьд шулуун шударга, болж бүтэхгүй зүйлсийн эсрэг бат зогсдог дүр байгаа.
-“Нандин нас” кинонд тоглосон Томми, амьдрал дээрх Бат-Оргил хоёрт адил төстэй болон ялгаатай тал юу байв?
-Адил төстэй зан гэвэл аливаа зүйлийг удирдаж авч явдаг, юманд хүлээцтэй ханддаг талаараа төстэй. Өөр зан ааш гэх юм бол кинон дээрх Томми даруу төлөв, үг дуу цөөтэй. Харин амьдрал дээрх Томми хошин марзан зантай бөгөөд байнга л хүн инээлгэж, хошигнож байдаг. Энэ талаараа бага зэрэг өөр юм даа.
-Өсвөр насандаа кинонд дүр авч, цэнхэр дэлгэцнээ өөрийн хүүхэд нас, хүсэл мөрөөдлийг мөнхөлнө гэдэг ховор боломж. Хэзээнээс урлагт дурлаж, хэр хөдөлмөрлөж, хичээж кинонд дүр бүтээж чадсан бэ?
-Анх 2018 оны 9-р сарын 7-нд “Төгс хөгжил” ба ТХ продакшнд элсэж орж байсан. Тэр үеэс л урлагт илүү их дурлаж эхэлсэн дээ. Мэдээж бэлтгэл сургуулилт маш их хийдэг. Хувь хүнийхээ хувьд хор шар ихтэй болохоор ч тэр юмуу ялагдах мөч бүхэндээ бүр их бэлтгэл хийж заримдаа хэдэн ч хоног хамаагүй унтахгүйгээр бүжиг, жүжиг гэх мэт зүйлсээ бэлддэг байсан. Ингэж явсаар анх 2019 онд анхныхаа кино болох “Нандин нас- 1” дээр Зоригоо гэх хөвгүүний дүр дээр ажиллаж байсан.
-Чиний цаашдын хүсэл мөрөөдөл юу вэ. Урлагаараа явах уу, өөр мэргэжил эзэмших үү?
-Миний хувьд кино урлагт хүчин зүтгэхээр нэгэнтээ сэтгэл шулуудсан. Кино урлагт болж буй бүхий л зүйлийг мэддэг, чаддаг сайн уран бүтээлч байхыг л хүсч байна.
-Хүүхдүүд урлаг, спортын дугуйланд явах, түүндээ дурлаж, тэмүүлнэ гэдэг маш их цаг зав гаргах болдог. Ар гэрийнхэн нь хэр дэмждэг вэ?
-Гэрийнхэн маань үнэхээр намайг ойлгож чаддаг. Надад чөлөөт цагийг хангалттай гаргаж өгдөг. Нуулгүй хэлэхэд гэрийн ажил гэдэг зүйлийг мартаад удаж байна. Ингэж хэлэхээр гэрийнхэн минь намайг яаж дэмждэг нь илүү тодорхой болж байгаа байх.
-“Төгс хөгжил” продакшнд хамрагдсаны давуу тал юу вэ. Жишээ нь өөрт чинь ямар өөрчлөлт гарч байна?
-Давуу талууд маш олон бий. Жишээ нь тухайн хүүхдийн авьяас чадварыг нь үнэлж уран бүтээлд оруулдаг хэзээ ч арын хаалга гэж байгаагүй. Дээрээс нь сошиал контент үйлдвэрлэж хүүхдүүдийгээ олонд таниулах ажил явагддагаараа давуу талтай. Би гэдэг хүн хаана л ПС тоглоом , зугаа цэнгэл шоу болж байна тэнд л явж байдаг байлаа. Харин ТХ продакшнд орсоныхоо дараа өөртөө хэрэгцээгүй, амжилт олохгүй юманд цагаа үрж байснаа ухаарч зөвхөн амжилт олно гэсэн зөв хандлагатай зүйлсийг хийдэг болсон.
-Энэ цар тахлын үеийг танай продакшнийнхан хэрхэн даван гарч байна? Олуулаа цуглаж болохгүй учраас завсарлаад байна уу?
-Завсардалгүй хүүхдүүдээ царцаахгүй үүднээс онлайнаар хичээлүүдээ орж байгаа. Манай багш болж л өгвөл зүгээр сууж болохгүй гэдэг хандлагыг бидэнд сургасан учраас хөл хорионы энэ үед ч бид онлайнаар завгүй хичээллэж байна. Зав цагаа бидэнд зориулж байгаа багш нартаа үнэхээр талархаж байгаа шүү.
-Яг одоо “Нандин нас-2” бүх IPTV-ээр үзэгч хүүхдүүдэд хүрч байна. Энэ киноны онцлог гэвэл юу хэлэх вэ. Энэ киноноос хүүхдүүд ямар сургамж авч үлдэх бол?
-Магадгүй гэр бүлийн харилцаа найз нөхөд гэж ямар байдгийг ойлгуулахыг хичээсэн. Ялангуяа хөл хорионы үед илүү их найзуудтайгаа цуг байсан мэдрэмжийг өгөх болов уу гэж бодож байна.
-Үзэгч хүүхдүүд, ээж аав асран хамгаалагч нарт хандаж юу хэлэх вэ?
-“Нандин нас-2” киног гэр бүлээрээ тухлан сууж үзээд үр хүүхдүүдийнхээ юу хэлэх гээд чадахгүй байсан бэ гэдгийг ойлгож аваарай л гэж хэлье дээ.
Баярлалаа, цаашдын уран бүтээл, сурлага хөдөлмөр, ажил амьдралд нь амжилт хүсье.
Баярлалаа.
Г.ХУЛАН
nandin nas uzsen taalagdsan shu tommi ahaa
Бат оргил ах бол бусадаас хөөрхөн хайр хүрмээр
Хайртай шүү бат оргил ахаа
Хайртай шүү бат оргил ахаа
Бат оргил ах гоё коно хийдэг амжилт хүсь
Бат оргил ах гоё хоолтой өндөр туранхай