Сар шинийн өмнө Улаанбаатарт хөдөлгөөн хязгаарлана

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихсан учраас нийслэл зохицуулалт хийж, хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана. Нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргах бөгөөд иргэд болон бизнес эрхлэгчдэдээ аль болох урьдчилаад мэдээлэл өгөх, ижил түвшний мэдээлэлтэй байлгах боломжоор хангана” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Үүнтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 5-наас эхлэн нийслэл хотод хатуу хөл хорио тогтоох тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хөл хорио тогтоох тухай шийдвэр албан ёсоор гараагүй байна” гэлээ. Гэхдээ сар шинийн баяртай холбоотой Нийслэлийн Засаг даргын захирамж гарна гэдгийг эх сурвалжууд мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...