ИМАРТ: “Дэм дэмэндээ” аянд 100 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнээр туслав

Хүнсний сүлжээ дэлгүүр “Имарт” нь НЗДТГ-аас санаачилсан “Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон бөгөөд эхний хэсгийг хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга н.Мөнхзаяа нар, мөн холбогдох албны хүмүүс оролцож, бараа бүтээгдэхүүн хүнсний хангамж нэн шаардлагатай байгаа айл өрхүүдэд хуваарилан өгөхөө мэдэгдсэн юм.

Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш “Имарт” нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийсэн байна. Тэдгээрээс товч дурдвал, эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн билээ.

Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс “Хөх шошго” хөтөлбөр санаачлан эхлүүлсэн. Түүнчлэн, 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц түгээх гэх мэт олон ажлыг зохион байгуулж байгаа талаараа цаг тухай бүрд нь мэдээлж байсан билээ. Монголчууд бид хүнд цаг үеийг дэм дэмэндээ аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал бөгөөд энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж байгаа “Имарт”-чууддаа баярлалаа.

  

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...