Х.Баясгалан: Автомашины худалдан авалтыг хуулийн дагуу явуулсан  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зах зээлийн ханшаас дээгүүр үнээр автомашин худалдан авсан гэх мэдээлэл сайт мэдээллээр цацагдсан. Энэ талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

–Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулж байна гэх шүүмжлэл байна. Төсөв хэтрүүлж автомашины худалдан авалт хийсэн гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?

-ШШГЕГ-ын харьяа анги, байгууллага, аймаг нийслэл, орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, Улсын төсөвт үйлдвэрийн газар, ар тал, аж ахуйн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс тодорхой хэмжээний бараа материал, түүхий эд, техник, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, машин механизмын худалдан авах ажиллагаа байнга явагддаг.

Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргуулахад төдийлөн хангалттай эх үүсвэр байдаггүй учраас байгууллага өөрийн дотоод нөөц бололцоогоороо  зохих хууль тогтоомж, Төрийн өмчийн хорооны зөвшөөрөл шийдвэрийн дагуу байгууллагын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан албан хэрэгцээнд тавигдах шаардлага хангасан портер, маяти, prius, туулах чадвар бүхий автомашинуудыг худалдан авсан. Энэ үйл ажиллагаа ил тод, нээлттэй тендер шалгаруулалтаар явагдсан. Холбогдох мэдээллүүдийг байгууллагын шилэн данснаас харах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...