Шатахууны үнийг өсгөхгүй гэв

Ашигт малтмалын газрын тосны газраас шатахууны үнэтэй холбоотой асуудлаар  мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ нэмэгдэж эхэлсэн бөгөөд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 56 ам.долларт хүрсэн байна. ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахуун энэ оны нэгдүгээр сарын хил үнэ тонн тутамдаа 58 ам.доллараар нэмэгдсэн ч Засгийн газрын байгуулсан “Эрчис ойл” компани аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж шатахууны үнийг тогтвортой  барихад анхаарч байгаа аж.

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.ЭРДЭНЭБАЯР: 

–Энэ жил түүхий тосны үнэ 40-57 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Хоёр дахь улирлаас хэвийн төвшиндөө очно гэсэн судалгааг хийсэн байна. Түүхий тосны үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 18.5 ам.доллар буюу хамгийн бага төвшинд хүрсэн. Харин зургадугаар сараас эхлэн үнэ нь нэмэгдэж өнөөдрийн байдлаар 56 ам.долларт хүрсэн байна. Цар тахлын нөлөөгөөр иргэдийн орлого буурсан, аж ахуй нэгжүүд хямарсан , газрын тосны үнэ тогтворгүй байгаа ч шатахууны үнийг тогтвортой барихаар ажиллаж байна.

Эдийн засаг хямарсан энэ үед иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлэхгүй байхад анхаарч, Аи-92 шатахууныг өсгөхгүй байх арга хэмжээг авна.Одоогийн үнэ буюу 1450 төгрөгт барьж ажиллана гэсэн үг. Бусад шатахууны үнэ гадаад зах зээлийн үнээр өсөлт нэмэгднэ.

Монгол Улсын хувьд шатахууны үнэ гадаад зах зээлээс хамаардаг ч Засгийн газар 2020 онд “Эрчис ойл” төрийн өмчит компанийг үүсгэн байгуулж, өнгөрсөн оны тавдугаар сард үнэ тогтворжуулах ажлыг анх удаа хийсэн.Үүнд төрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт, татварын хөнгөлөлт үзүүлээгүй. Одоо өрийн өртөг нь АИ92 1540 төгрөг байна. Үүнд аж ахуйн нэгжийн ашиг ороогүй. Тиймээс 150-200 төгрөгөөр литр тутамдаа нэмэгдэнэ. Гадаад зах зээлээс шалтгаалсан үнийн өсөлт дээр салбар яам, Засгийн газар арга хэмжээ авахаар ажиллаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж байна. АИ92 шатахууны үнийг өсгөхгүй, тодорхой хугацаанд барьж ажиллана. Хэрэв шатахууны үнийг аж ахуй нэгжүүд нэмсэн зөрчил гаргавал үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гэлээ.

Шатахууны үнэ өнгөрсөн оны нэгдүгээр сард шатахууны үнэ литр тутамдаа 475 төгрөгөөр буурч 1830-1400 төгрөгт хүрчээ.Өнөөдрийн байдлаар А-92 шатахууны үнэ литр тутамдаа 1450 төгрөгийн үнэтэй байна. Бусад шатахууны үнэ өсөлтийн дагуу өсч байгааг АМГТГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...