Нийслэлд зарим худалдаа, үйлчилгээг нээлээ

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд маргаашаас зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо. Үүнд:

•Цахилгаан бараа

•Тавилга

•Гар утасны төвлөрсөн худалдаа

•Түргэн үйлчилгээний цэг

•Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.

Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн.

Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна. Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд, мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах юм.

Мөн иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов.

Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт орж байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл:

1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/
2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Бүх төрлийн баар
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
6. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/
7. Саун, бассейн
8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
10. Үсчин, гоо сайхан, хумс засал
11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
13. Нийтийн халуун ус
14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...