Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Цар тахлын халдварт өвчин дэлхий даяар тархаад байгаа хүнд хэцүү үед Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар, холбогдох төрийн байгууллага болон орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компаниин инженерүүд болон төсөлд оролцогч байгууллагууд бүх хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийнхээ технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүллээ.
Уг ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Жей Эм Си Прожектс Индиа” компани ажиллах бөгөөд үйлдвэрийн иргэний барилга байгууламж (захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр), ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барьж байгуулах юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...