11 аймгийн 89 сум зудын нэн их эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргажээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэргийг ашигласан байна.

Мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Баруунтуруун, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Архангайн Төвшрүүлэх, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэр, Ерөө /Бугант/, Төвийн Баян-Өнжүүл, Сүхбаатарын Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Халзан, Дарьгангад  10.1-20.0 см, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 5.1-10.0 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай байна.

Харин нийт нутгийн 20 гаруй хувьд нэн их, 60 шахам хувьд их, 15 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарчээ.

Үүнээс Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн ихэнх, Говь-Алтайн зүүн, Төвийн баруун урд талын сумдын нутгаар зудын эрсдэл нэн их, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өмнөговийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа.

Нэн их эрсдэлтэй сумд (11 аймгийн 89 сум). Үүнд:

  • Ховдын Цэцэг, Мөнххайрхан, Мөст,
  • Завханы Отгон, Цагаанчулуут,
  • Говь-Алтайн Тонхил, Төгрөг, Цээл, Жаргалан, Есөнбулаг, Тайшир, Халиун, Дэлгэр, Бигэр, Чандмань, Цогт,
  • Баянхонгорын Гурванбулаг, Жаргалант, Заг, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянцагаан, Баацагаан, Баян-Өндөр, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст,
  • Өвөрхангайн Хужирт, Хархорин, Бүрд, Уянга, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Баянгол, Сант, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг, Бат-Өлзий,
  • Дундговийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Говь-Угтаал, Луус,
  • Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Булган, Мандал-Овоо, Баяндалай, Ханхонгор, Цогт-Овоо, Номгон, Баян-Овоо, Манлай,
  • Төвийн Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Лүн, Аргалант, Баян-Өнжүүл, Баянхангай,
  • Архангайн Цахир, Хотонт, Өлзийт,
  • Сүхбаатарын Баяндэлгэр, Онгон,
  • Булганы Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумд.

Их эрсдэлтэй сумд (20 аймгийн 152 сум). Үүнд:

  • Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Буянт, Сагсай, Алтай, Толбо, Дэлүүн, Булган, Улаанхус, Баяннуур,
  • Увсын Бөхмөрөн, Зүүнхангай, Сагил, Давст, Түргэн, Улаангом, Өмнөговь, Наранбулаг, Тэс, Өндөрхангай, Баруунтуруун, Хяргас,
  • Ховдын Ховд, Буянт, Дуут, Чандмань, Манхан, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Булган, Алтай, Үенч,
  • Завханы Түдэвтэй, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр, Алдархаан, Цагаанхайрхан, Шилүүстэй,
  • Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уул, Дарви, Шарга, Цогт,
  • Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Баянзүрх, Жаргалант, Галт, Ханх, Рашаант,
  • Архангайн Тариат, Хангай, Цэцэрлэг, Хайрхан, Өндөр-Улаан, Батцэнгэл, Ихтамир, Чулуут, Өлзийт, Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Хашаат,
  • Өвөрхангайн Өлзийт, Есөнзүйл,
  • Булганы Сайхан, Хангал, Могод, Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр,
  • Орхоны Баян-Өндөр, Жаргалант,
  • Сэлэнгийн Орхон, Сайхан, Баруунбүрэн, Баянгол,
  • Төвийн Заамар, Цээл, Угтаалцайдам, Жаргалант, Баянцогт, Баянчандмань, Алтанбулаг, Батсүмбэр, Сэргэлэн, Борнуур, Баян, Архуст, Баянцагаан, Эрдэнэ, Баянжаргалан, Баяндэлгэр,
  • Хэнтийн Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дархан, Баян-Адрага, Батноров, Баян-Овоо, Галшар, Баянмөнх, Мөрөн, Баянхутаг, Хэрлэн,
  • Сүхбаатарын Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Халзан, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран,
  • Дорноговийн Даланжаргалан, Иххэт, Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Мандах,
  • Говьсүмбэрийн Сүмбэр, Шивээговь, Баянтал,
  • Дундговийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өндөршил,
  • Өмнөговийн Ноён, Хүрмэн, Ханбогд, Цогтцэций,
  • Дархан-Уулын Хонгор,
  • Дорнодын Халхгол, Матад сумд тус тус хамрагдаж байна.

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...