Их Британи “AstraZeneca”-гийн вакцин хэрэглэхийг зөвшөөрөв

Их Британийн эрх баригчид тус улсын “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн Сovid-19-ийн эсрэг вакциныг олон нийтэд хэрэглэхийг өнөөдөр (2020.12.30) хүлээн зөвшөөрөв. Дээрх эрдэмтдийн хамтран бүтээсэн уг вакцин нь 70 хувийн үр дүн үзүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан юм.

Вакцин бүтээгчдийн хэлснээр, уг туршилтыг хоёр өөр горимоор явуулахад нэг нь 62 хувийн, нөгөө нь 90 хувийн дархлаа тогтоосон учир дунджаар 70 хувийн үр дүн үзүүллээ гэж зарлажээ. Эхний бүлэг хүмүүст сарын зайтай хоёр бүтэн тун хийхэд үр дүн нь 62 хувьтай гарсан бол хоёр дахь бүлэг хүмүүст эхлээд хагас, дараа нь бүтэн тун хийхэд 90 хувийн үр дүн үзүүлсэн байна.

Их Британийн Эрүүл мэндийн яамнаас “Засгийн газар өнөөдөр “AstraZenec” компани, Оксфордын их сургуулийн COVID-19-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрөх тухай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлагийн (MHRA) зөвлөмжийг баталлаа” хэмээн мэдээлсэн байна. Ийнхүү тус улс уг вакциныг бүртгэсэн анхны орон боллоо.

Тус улсын эрх баригчид 350 сая тун вакцин худалдан авах гэрээг янз бүрийн үйлдвэрлэгчидтэй байгуулсан бөгөөд үүнээс 100 сая тунг нь “AstraZeneca” компаниас авах аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...