“Монголын үнэн” сонины сэтгүүлч Б.Сэлэнгэд “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагналыг олгожээ

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас олгодог “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагналыг “Монголын үнэн” сонины сэтгүүлч Б.Сэлэнгэд олголоо.

Б.Сэлэнгэ нь 2011 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байгаа залуу шилдэг сэтгүүлчдийн төлөөлөл бөгөөд өдөр тутмын сонины редакцын ажлыг удирдан нийтлэлийн бодлогыг тодорхойлох, шуурхай мэдээллийн албыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж яваа чадварлаг редактор, “Монголын үнэн” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга юм. Энэ онд “Монголын үнэн” сонины 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус сонины шилдэг ажилтны нэгийг ийнхүү урамшууллаа.

Шагналыг “Алтан дүрмийн эзэн” тэмдэг, мөнгөн шагнал дагалддаг бөгөөд МОНЦАМЭ агентлагаас МСНЭ-тэй хамтран 2016 оноос хойш 5 дахь жилдээ олгож байна. Монголын үндэсний сэтгүүл зүй үүссэн өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 6-нд олгодог уг шагналыг 2020 онд улс орон даяар үүссэн коронавирусний нөхцөл байдалтай холбоотойгоор  хойшлуулаад байсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...