“Next stop” наадмын цахим санал асуулга дуусахад цөөн хоног үлдлээ

Монголын залуучуудын холбооны “Next stop” ёслолын арга хэмжээний цахим санал асуулга дуусахад зургаа хоног үлджээ. Анх 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй ёслолын арга хэмжээ энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна. Монголын хамгийн нэр хүндтэй шалгаруулалт гэгдэж байсан тус ёслол 2018 оноос хойш нэг хэсэгтээ завсарласан. Харин энэ жил “Шилдэг улстөрч оны залуу”, “Шилдэг бизнесмэн оны залуу”, “Шилдэг нийгмийн зүтгэлтэн залуу”, “Хүмүүнлэгийн үйлстэн залуу” гэсэн дөрвөн ангиллаар шилдгээ тодруулах гэнэ.

Тодруулбал, энэ жилийн “Шилдэг улстөрч оны залуу” номинацид Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Улсын их хурлын гишүүн Т.Доржханд, хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, С.Одонтуяа, Д.Сумъяабазар, Г.Занданшатар нар өрсөлдөж байгаа ажээ. Дашрамд сануулахад шалгаруулалтад хүссэн хэн боловч өөрийн болон бусад хүний нэрийг дэвшүүлж болох бөгөөд next-stop хаягаар саналаа өгөх юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...