МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг яаралтай томилох шаардлагатай байгааг анхааруулжээ

Сүүлийн хоёр сарын хугацаанд МҮОНРТ-ийг тойрсон үйл явцыг олон нийт анхааралтай ажиглаж буй. Өнөөдөр өглөө 09:00 цагаас эхлээд Үндэсний зөвлөлийн хурал эхлэж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах юм. Ерөнхий захиралгүй болсон тус газрын санхүүгийн үйл ажиллагаанд доголдол гараад байгаа төдийгүй өнөөдрийн байдлаар гэхэд сүүлийн сарын цалингаа 770 гаруй албан хаагчид авч чадахгүйд хүрээд байгаа аж.

Тиймээс хамт олны зүгээс яаралтай Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах тал дээр нэгдсэн байр сууринд нь хүрээд байна. Харамсалтай нь, цөөн хэдэн уран бүтээлчид асуудлыг улс төржүүлээд байгаа бөгөөд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж буй нь зөвхөн тухайн уран бүтээлчдийн үзэл бодол гэдгийг уран бүтээлчид онцоллоо. Учир нь дэлхий нийт тэр дундаа Монгол Улсын хэмжээнд цар тахлын онцгой нөхцөл үүссэн, уран бүтээлчдийн өдөр тутмын амьдралд энэ нь маш хүнд нөлөөлж байгаа учраас МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг яаралтай томилохыг шаардаж байгаа юм.

Тэдний үзэж буйгаар нэг хүний эрх ашгийг гэхээсээ илүү нийт эрх ашгийг бодож “ эзэнгүй” үлдсэн телевизийг эзэнтэй болгож өгөхийг Үндэсний зөвлөлийн гишүүдэд уламжлахыг хүсчээ. 2021 оны төсвийн асуудал яригдаж байгаа энэ эгзэгтэй үед Ерөнхий захирлын томилгоо юу юунаас илүү чухал, түүний цаана уран бүтээлчдийн амьдрал байгааг сануулсаар байна. Он дуусахад ердөө арав хүрэхгүй өдрийн хугацаа үлдсэн учраас аль аль талдаа нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахыг хүсч байгаагаа тайлбарлаж Үндэсний зөвлөлдөө 350 гаруй ажиллагсад хүсэлт гаргажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...