Өвс, хивэг, тэжээлийн нэгдсэн захтай болно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд, хэрэглэгчдээс өвс, хивэг, малын тэжээлийн үнэ өссөн, мөн худалдаачидтай  холбоотой санал, гомдол ихээр ирж байна. Малчид хувь хүний гар дээрээс худалдан авалт хийдэг бөгөөд хүн бүр дуртай үнээ хэлж, өөрсдөдөө  ашигтай цагт  бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа нь  цар тахлын үед улам хүндрэлтэй болгож байна.

Өвс, хивэг, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдлыг  дамлан  худалдаачид гаргаж байгаа нь ямар нэгэн хяналт, зохицуулалт байхгүйгээс үүдэлтэй. Үүнээс болж малчдын ахуй амьдралд хүндрэл өгөхөөс гадна, малын гаралтай түүхий эд, мах, сүү, цагаан идээ,  дайвар бүтээгдэхүүний үнэ өсөх гол шалтгаануудын нэг болоод байна.

Улсын нийслэлд өвс, хивэг, тэжээл борлуулдаг нэгдсэн захтай болно гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өөрийн цахим хуудсандаа анх мэдээлсэн. Энэ дагуу шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай зөвшилцөж, Нийслэлийн Засаг даргатай санал солилцсоны дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотод малын өвс, тэжээл, хивгийн нэгдсэн зах байгуулахаар газар дээр нь ажиллалаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...