“Айзам” хамтлагийн Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэв

“Айзам” хамтлагийг үүсгэн байгуулагч, хөгжим, ая зохиогч Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэжээ. Түүнд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг рок попын уран бүтээлчид хамтран өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-нд “UB Palace”-ын концертын их танхимд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм.

“Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Sing together” хэмээх лайваар рок попын уран бүтээлчид яриа өрнүүлж, “Айзам” хамтлагийн үүсгэн байгуулагч Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэсэн тухай дуулгасан. Өдгөө Д.Ганболд нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах шинэхэн гурван өрөө байрандаа нүүж ороод байгаа ажээ.

Сүүлийн 30 жил урлагийн тайз, уран бүтээлээс холдсон тэрбээр автомашины осолд орсон тухайгаа хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байв. Тэрбээр “Дахиад ганцхан удаа тайзан дээр гарчхаад нүд аних юмсан” гэж үзэгч түмэндээ хэлж бaйсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...