Твиттерээр дамжуулан цуврал аллага үйлдсэн япон эр цаазын ял сонслоо

Твиттерээр дамжуулан амиа хорлох хүсэлтэй хүмүүстэй танилцаад цуврал аллага үйлдсэн этгээдэд Япон улсын шүүх өнөөдөр цаазын ял оноожээ. “Твиттер алуурчин” гэж хэвлэлүүдийн нэрлэсэн 30 настай Такахиро Ширайшигийн гэрээс 2017 онд хохирогчдын цогцосны хэсгүүд олдсоны дараа баривчилсан юм.

Тэрбээр нийт есөн хүний амийг хөнөөснөө энэ оны аравдугаар сард хүлээжээ. Хохирогчдын найм нь эмэгтэй, тэдний нэг нь 15 настай байсан юм. Ганц эрэгтэй нь хохирогч эмэгтэйчүүдийн нэгний ах байсан бөгөөд дүүгээ хайж яваад амиа алдсан байна. Хохирогчид бүгд амиа хорлох хүсэлтэй байсан, харилцан зөвшилцлийн үндсэн дээр аллага үйлдсэн тул Ширайшигийн ялыг хөнгөлөх хүсэлтийг өмгөөлөгчид нь шүүхэд гаргаж байжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...