А.Тлейхан: Хэт ачаалал үүсвэл цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ

Эрчим хүчний хэрэглээний өслтийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад дараах хариултуудыг өглөө.

-Шийдвэр гарснаас хойш ачаалал хэр зэрэг өсөж байгааг хэлнэ үү?

-Шийдвэр гарснаас хойш ачаалал гэнэт өсөж 18 хувиар нэмэгдсэн. Цаашид ч хэрэглээ өснө гэж бид үзэж байгаа. Хэрэв эрс өсөөд байвал эрчим хүчний салбарт эрсдэл үүсэх аюултай. Эрчим хүчний тоног төхөөрөмжүүд бүгд өөрийн тооцсон хүчин чадалтай тул тэрийгээ давбал сааталд орж, автомат тасалдал үүснэ.

Их ачаалал 17:00-21:00 цагийн хооронд болсон бөгөөд өчигдрийн байдлаар 1,300 МВт хүрсэн. ОХУ-оос импортоор 245 мянган МВт аваад дотоодын бүх үйлдвэрлэл явахад арай гэж хангасан. Энэ сарын 15 буюу өнөө өглөө 11:00 цагийн үед ачаалал 1,150 МВТ хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 100 МВт-аар илүү байлаа. Үүнээс харахад хэрэглээ эрс ихсэж байгаа нь мэдэгдэж байна. Тиймээс хэрэглэгчид хэрэглээн дээрээ онцгой анхаарах шаардлагатай байна.

-Өмнөх сарын төлбөрөөс хэрэглээ давсан тохиолдолд зөрүүг нь иргэд төлөх тухай журамд тусгагдахаар яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм яриа бий. Гэхдээ аль болох техникийн боломж хүчин чадал нь байвал хангаад явна. Яамнаас хэрэглээг зөв зохицуулах журам гарна. Журам эцэслэгдэж батлагдаагүй байна.

-Хэрэглээ хэтэрсэн газруудад ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Улаанбаатарын бүх шугамаа хэмжүүртэй болгосон. Хэрэглээг нь байнга хянаад хэтэрч байна, тасарч болзошгүй тул хэрэглээгээ хязгаарлаарай гэдгийг хэлж байгаа. Бидний үүрэг тэр. Ганц хоёр трансформатор дээр жижиг гэмтэл гарсан. Энэ нь ачаалал хэтрээд буудсан асуудал биш. Аль болох системээ аврах, бүрэн зогсоохгүй байхаар ажиллана. Бүр болохгүй бол тасална гэсэн тооцооллуудыг хийж байгаа. Гэхдээ бүгд харанхуй болох вий гэж айх хэрэггүй. Иргэд үнэгүй юм гэж бодоод илүү хэрэглээ битгий гаргаарай гэж хүсье.

-Цахилгааны хэрэглээ огцом өссөнөөс болоод зарим аймагт цагийн хязгаарлалт хийсэн гэж байна. Энэ үнэн үү?

-Өчигдөр бага хугацаагаар зарим аймагт цахилгааны хязгаарлалт хийсэн. Хүчин чадал хүрэхгүй, их ачаалалтай байгаад ирвэл хэсэгчилсэн байдлаар түр хугацаанд хязгаарлалт хийхээс өөр аргагүйд хүрнэ. Аль болох ахуйн хэрэглээг бус томоохон үйлдвэрүүдийг ээлжээр ажиллах зохион байгуулалттайгаар тооцсон. Хязгаарлалтад орохгүйн тул илүү хэрэглээ битгий гарга гэдэг нь ийм учиртай.

-Төсөв 650 тэрбум төгрөгөөс давбал Эрдэнэт үйлдвэр төлөх үү?

-650 тэрбум гэдэг нь урьдчилсан тооцоо. Үүнээс илүү гарах тохиолдолд хэрэглээнээс нь хамаараад төр төлж таарах байх.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...