Хороондоо хуримлах боломжтой боллоо хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2020 оны 08 сарын 31 16:43 Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилсан “Жаргалтай гэр бүл” төслийг Чингэлтэй дүүргийн XI дүгээр хороонд хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь залуу гэр бүлээ дэмжсэн хөтөлбөр юм. Тодруулбал, залуу хосууд харьяа хороондоо гэр бүл болж батлуулахдаа хуримын хувцастай, тусгайлан тохижуулан орчинд дурсгалын зураг татуулдаг болж байна. Намрын эхэн сарын шинийн наймны бэлэгт сайн өдрийг тохиолдуулан тус төслийг эхлүүлж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн XI дугаар хороонд гэр бүлээ батлуулж батламжаа авсан залуу хосуудад гэнэтийн бэлэг барьж хуримын ёслолыг үйлджээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Гэр бүл батлалтыг хороо болгонд бүртгэлийн ажилтан бүртгэж батламж гардуулдаг болсон. Үүнээс үүдэн хосууд хороондоо очоод батлуулчаад батламжаа аваад зүгээр гараад явчих биш хороондоо хуримлах ёслол үйлдэж, тулгадаа галаа бадраагаад, албан ёсны ёслолын хувцас болох хуримын хувцастай дурсгалын зураг татуулан, амьдралд ганцхан тохиох нандин мөчөө зурганд буулгаж авч үлдээсэй гэсэндээ энэ ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Дашрамд хэлэхэд “Жаргалтай гэр бүл” төслийг дэмжиж бүхий л талаараа хамтарч ажилласан Чингэлтэй дүүргийн XI дүгээр хорооны Засаг дарга Д.Уянгаадаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бидний гэнэтийн урилгыг хүлээн авч биднийг дэмжсэн хоёр залуу хос болон гэр бүлийхэнд талархаж байгаагаа илэрхийлмээр байна” гэв өмнөх нийтлэлУИХ-ын 30 гаруй гишүүн хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулжээДараагийн нийтлэлГарааны бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үнэ төлбөргүйүзүүлнэ Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ “Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлжээ Холбоотой мэдээбусад мэдээ Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна 2026 оны 04 сарын 30 14:44 Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны... Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 2026 оны 04 сарын 30 13:31 Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,... 2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ 2026 оны 04 сарын 29 19:27 2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар... Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ 2026 оны 04 сарын 29 18:35 Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...