Гарааны бизнесийг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2020 оны 09 сарын 09 16:37 Улаанбаатар хотод инновацын тогтолцоог бүрдүүлэх, шинэ санаа, гарааны бизнесийг хөгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор 2018 онд “Улаанбаатар инновацын төв”-ийг байгуулж байсан билээ. Өдгөө хоёр жилийн тус төв нь 549 иргэнийг гишүүнээр элсүүлж, гарааны бизнес эрхлэгч 24 компанийг сонгон шалгаруулж, бойжуулснаас долоо компани амжилттай төгссөн байна. 2020 оны тавдугаар сард “Баянхошуу бизнес инкубатор төв” ашиглалтад орж, одоогийн байдлаар 10 гаруй гарааны бизнес эрхлэгчийг дэмжин хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцсон юм. Тэд Улаанбаатар хотод гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж шийдлийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “ Нийслэлийн инновацыг хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр сүүлийн жилүүдэд шат дараатай олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь алслагдсан гэр хорооллуудад дэд бүтцийг хүргэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхээр Улаанбаатар хотод бие даасан зургаан дэд төвийг байгуулна. Энэ сард Сэлбэ дэд төв ашиглалтад орно.Гарааны бизнесийг дэмжих инкубатор төвийг байгуулснаар инновацын экосистемийг бий болгоход ойртсон гэж үзэж байна” гэдгийг онцоллоо. өмнөх нийтлэлОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэДараагийн нийтлэлХэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов Улаанбаатарыг УГААНА Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр Бүх эмийг чанарын шинжилгээнд хамруулж байна Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцнууд Баянхошуу, Шархад дэд төвд сүндэрлэнэ Холбоотой мэдээбусад мэдээ “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов 2026 оны 06 сарын 18 15:26 Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр... Улаанбаатарыг УГААНА 2026 оны 06 сарын 18 14:45 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн... Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр 2026 оны 06 сарын 18 14:14 Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд... Бүх эмийг чанарын шинжилгээнд хамруулж байна 2026 оны 06 сарын 18 13:27 Иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл...