Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаанаа цахимаар явуулав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн ээлжит II хуралдаанаар:

  1.  Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл танилцуулга
  2. “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн  төслийн тухай
  3. “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл”-ийн тухай
  4. Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай
  5. Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай
  6. Нийслэлийн өмчөөс 2021 онд  хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэх мэт зургаан асуудлыг хэлэлцэнэ.


Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар төлөөлөгчдөд танилцууллаа. “Монгол улс анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой комиссоос нийслэлд хатуу хөл хорио тогтоох, Нийслэлрүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, цагийн хязгаарлалтай зорчих, зайлшгүй ажиллах шаардлагатай  13  чиг үүргийн байгууллагаас бусад салбарын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байна. Хөл хориотой холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.  Улаанбаатар хотод 126 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. МҮХАҮТ-аас 3530  аж ахуйн нэгжид судалгаа явуулахад 96 хувь нь эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд байгаагаа илэрхийлсэн. НОК-оос иргэдийн өрхийн орлого, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийг хамгаалах шат дараалсан арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх судалгаа хийж УОК-т танилцуулхад бэлэн болоод байна гэв.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан үргэлжилж байна.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...