Нийслэлийн 2021 оны төсвийг баталлаа

Өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын ээлжит хурлаар нийслэлийн 2021 оны төсвийг баталлаа.  Төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналууд, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгалаа.  Тухайлбал, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэгт 103 тэрбум төгрөг, сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, хяналт шалгалтын төсөвт 30.2 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих 5.5 тэрбум төгрөг зэргийг тусгажээ.  Хуралдааны үеэр нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс цар тахлын үед жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.
Нийслэл хот 2021 онд улсын төсөвт 420 тэрбум 788 сая төгрөгийг төвлөрүүлнэ
Нийслэлийн 2021 оны төсвийг 819 тэрбум 926 сая төгрөг байхаар баталлаа. Үүнд төсвийн орлого 791 тэрбум 748 сая, тусламжийн орлог 28 тэрбум төгрөг бол хотын төсвийн нийт урсгал зардал 365 тэрбум төгрөг, харьяалах төсөв байгууллагын өөрийн орлого 13 тэрбум төгрөгөөр баталсан юм. Харин хотын шуудын 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 546 тэрбум төгрөг байхаар баталлаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж нийслэлийн 2021 оны төсвийг батлахдаа урсгал зардал, тэвчиж болох зардлуудаа танасан юм.  Нийслэл хот 2021 онд улсын төсөвт 420 тэрбум 788 сая төгрөгийг төвлөрүүлнэ. Хуралдааныг хааж  нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “Өнөөдөр бид нар хөгжлийн бодлогын таван жилийн дунд хугацааны анхны төлөвлөгөөг баталлаа. Ингэснээр нийслэл хотыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөтэй боллоо. Өнөөдрийн хуралдаанаар баталсан бодлогын баримт бичигт тусгасан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийслэлийн удирдлага та бүхэн тус тусын эрхэлсэн асуудал, чиг үүргийнхээ хүрээнд ажилдаа хариуцлагатай хандаж, зүтгэлтэй, сэтгэлтэй ажиллахын хүсье.  Мөн нийслэл, дүүргийн ИТХ, төлөөлөгчид, Ажлын алба, ЗДТГ, хороодын нийтийн хуралтай ажлаа уялдуулах чиглэлээр нягт хамтран ажиллахыг уриалж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ОХУ-ын алдарт уран нислэгийн “Стрижи” баг Монголд ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой...

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах,...

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын...

Хардалтын улмаас эхнэрээ хөнөөжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сард Архангай аймгийн...