Шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орлоо

Нийслэлчүүдийг шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр өнөөдөр Налайх дүүрэгт ашиглалтад орлоо.

Үндсэн үйлдвэрүүд нь нэг  цагт 180 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд дотоодын 57 аж ахуй нэгжийн 2,000 орчим хүнийг ажлын байраар хангаж  байна. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт найман шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх юм. Тус үйлдвэрт БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн шугамыг нэвтрүүлжээ. Зүүн бүсийн үндсэн үйлдвэрүүд нь нэг цагт 180 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Тус үйлдвэрийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдвэрлэхэд  Тавантолгой түлш ХХК-ийн нийт ажилтан, албан хаагчдын хүч, оролцоо өндөр байсныг онцлов. Мөн Засгийн газрын оновчтой бодлого, зөв шийдвэрийн дагуу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийг байгуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангасан нь сайшаалтай юм. “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн 220,000 өрхийг сайжруулсан шахмал түлшээр тасралтгүй хангах боломж бүрдсэнд талархаж байна гэлээ.

Баян зөрлөгөөс салбарласан ачилт, буулгалт хийх сэлгээний гурван эгнээ 4.2 км төмөр замыг суурилуулсан

Шинээр ашиглалтад орсон зүүн бүсийн үйлдвэрийн хүчин чадлын талаар  Таван толгой түлш ХХК- гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлчүүдийн түлшний хангамжийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Мөн бүтээн байгуулалтын хүрээнд 15 гаруй барилга, байгууламж уг үйлдвэрийг түшиглэн баригдсан байна.

Түүнчлэн төв замтай холбосон дайрган зам тавьж ашиглалтад орууллаа.  Мөн түүхий эдийн татан авалт, бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх төлөвлөлтийн хүрээнд Баян зөрлөгөөс салбарласан ачилт, буулгалт хийх сэлгээний гурван эгнээ 4.2 км төмөр замыг суурилуулсан” гэв.

“Таван толгой түлш” компани ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор тэжээлийн хэсгийг газар доор байгуулж, туузан дамжуулгыг битүүмжлэн, үйлдвэрийн орчин дахь тоосжилтыг бүрэн бууруулахаар тооцоолсон байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...