Зэсийн үнийн хэтийн төлөв ямар байх вэ?

Зэсийн үнийн хэтийн төлөвийн талаар судлаачид өөр өөр байр суурьтай байна

Энэ оны 07 дугаар сарын эхний 20хоногт зэсийн үнэ6016.5-6545 ам доллар тонны хооронд хэлбэлзэж дунджаар 6283.61ам доллар тонн байна. Жил бүрийн 07дугаар сард амралтын улирал эхэлж, зэсийн эрэлт сулрах хандлагатай байдаг бол энэ жилийн тухайд нийлүүлэлтийн хүндрэлүүд гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан зэс хэрэглэгчдийн худалдан авалт сайжирчээ. Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Чили, Перу улсад халдварт өвчний тархалт нэмэгдэж, зарим уурхай хүчин чадлаа бууруулсан бөгөөд Чилийн  хэд хэдэн  уурхайд хөдөлмөрийн гэрээний маргаанаас үүдсэн ажил хаялт гарах магадлалтай байгаатул нийлүүлэлт хүндэрч болзошгүй хэмээн хэрэглэгчид үзэж байна. Мөн 07 дугаар сарын 13-ны өдөр 6545 ам.доллар тонн болж өссөн зэсийн үнэ 07 дугаар сарын 16-ны байдлаар 6385 ам.доллар тонн болж буурсан нь АНУ болон Хятадын  улс төрийн харилцаа Хонг Конгын асуудлаас шалтгаалан сайнгүй болсон, мөн АНУ-д  халдварт өвчний тархалт нэмэгдэж хөл хориог чангатгасан, Хятадын  хувьцааны зах зээл 5 хувиар буурсан зэрэг мэдээлэлтэй холбоотой байлаа.

Зэсийн үнийн хэтийн төлөвийн талаар судлаачид өөр өөр байр суурьтай байгаа ч зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд 2020 оны зэсийн үнийн хэтийн төлөвийн талаар тодорхой дүгнэлт гаргахад харьцангуй эрт байна. Ялангуяа зэс болон бусад таваарын үнийн өөрчлөлт хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж буй мэдээнээс ихээхэн хамааралтай байгаа учир үнийн хэтийн төлөвийг тодорхойлоход хүндрэлтэй байгаа юм. Зарим судлаачид зэсийн үнийн өнөөгийн өсөлтийг түр зуурынх байх магадлалтай хэмээн үзэж байна. Тухайлбал, зах зээл судлаач Robin Bhar “Зэсийн үнэ өнөөгийн зах зээлийн нөхцөл байдалтай харьцуулахад хэт хөөрөгдөлтэй байгаа учир ойрын хугацаанд 6000 ам.доллар болж буурна” хэмээн мэдэгдлээ. Харин судлаач  Benedikt  Sobotka “Зэсийн уул уурхайн салбарт нийлүүлэлтийн хүндрэлүүд гарч, зэсийн уул уурхайн төслүүдийн хэрэгжилт удааширч байгаа учир зэсийн зах зээл хомсдолд шилжиж, үнэ өснө” гэж мэдээллээ. Тэрээр зэсийн үнэ ойрын 3 сард 6000 ам.доллар орчимд хэлбэлзэх боловч 2021 онд 7000 ам.доллар хүрч өснө гэж “Fast Markets”судалгааны байгууллагад өгсөн ярилцлагадаа дурьдлаа.

Эрдэнэт ТӨҮГ-ын Экспорт, борлуулалтын хэлтсийн
Экспорт хариуцсан мэргэжилтэн Х.Мөнхцэцэг

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...