Нийслэлийн өрх бүрээс тандалтын шинжилгээ авна

Нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэнд тандалтын зорилгоор коронавирусийн шинжилгээ хийнэ гэдгийг НОК–ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Ялангуяа, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар дүүргүүдийн Онцгой комисс болон Шуурхай штабуудад үүрэг чиглэл өгч буй. Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийнэ.

Шинжилгээ авах 30 цэгийг дүүргүүдээр танилцуулбал,

  • Баянгол дүүрэгт 6 цэг,
  • Баянзүрх дүүрэгт 6 цэг,
  • Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг,
  • Сүхбаатар дүүрэгт 3 цэг,
  • Хан-Уул дүүрэгт 4 цэг,
  • Чингэлтэй дүүрэгт 2 цэг,
  • Багануур дүүрэгт 2 цэг,
  • Налайх дүүрэгт  2 цэг,
  • Багахангай дүүрэгт 1 цэг байх юм.

Халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулах чиглэлд энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Иймд иргэд энэхүү тандалтын шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...