МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг сарын өмнө зарласан. Улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор уг сонгон шалгаруулалтын хугацааг 14 хоногоор сунгасан юм. Энэхүү хугацаа арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 18 цагт дуусах ажээ. Одоогоор сонгон шалгаруулалтад оролцохоор нэрээ дэвшүүлсэн албан бус мэдээллийг танилцуулья.

Тухайлбал, МҮОНТ-ийн дэд захирал Г.Гэрэл, “Саунд Монголиа” компанийн гүйцэтгэх захирал М.Уянга, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Агааноров, ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа, ММ агентлагийн редактор асан А.Энхтуул, “Өнөөдөр” сонины сэтгүүлч одоогийн ҮЗ-ийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ, Үндэсний брэндийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл, сэтгүүлч С.Баярмөнх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан Л.Нинжжамц, ММ агентлагийн нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил, ТВ5 телевизийн захирал асан Э.Дагиймаа, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, сэтгүүлч Б.Цондовдорж, сэтгүүлч А.Бүрэнбаатар, “Плэй бой” сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаа, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, сэтгүүлч М.Амарбаяр нар нэрээ дэвшүүлжээ.

Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуур нь:

-Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

-Ял шийтгэлгүй байх,

-Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,

-Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,

-НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,

-Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр зохих мэдлэг, дадлага туршлагатай байх,

-ОНРТ-ийг хөгжүүлэх, нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах, менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх,

-”Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтуудад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх гэжээ. Нийт оролцогчдоос ҮЗ-өөс гаргасан журмын дагуу хоёр хүн сүүлийн шатанд оролцох юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...