Улаанбаатарт халдварын 11 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавиусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийв. Нийт 3011 хүнд өчигдөр шинжилгээ хийхэд халдварын 11 тохиолдол нэмж илэрчээ. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.

Тэрбээр “Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна” гэв.

2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны 11:00 цагийн байдлаар Монгол Улсад дотооддоо халдвар авсан нийт тоо 640 болов.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулж байна.

  • Улаанбаатар-шинээр 11 тохиолдол
  • Сэлэнгэ-шинээр хоёр тохиолдол илэрч  нийт тохиолдол 98
  • Дорноговь-нэмж ирлээгүй нийт тохиолдол 17
  • Дархан-Уул-нэмж ирлээгүй нийт тохиолдол 20
  • Говьсүмбэр-нэмж илрээгүй нийт тохиолдол нэг

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...