Эрдэнэт үйлдвэр бүх ажилтнаа шинжилгээнд хамруулна

Үйлдвэрлэлийн дүүрэгт халдваргүйтгэл хамгаалалтын аюулгүй бүс байгуулах тухай Ерөнхий захирлын тушаал гарч байна. Тушаалын дагуу үйлдвэрлэлийн бүсийг 4 бүсэд хуваажээ. Бүс тус бүрт автобус унааны шинэчилсэн маршрут гаргаад байна. Тушаалын хэрэгжилт маргааш өглөөнөөс эхлэнэ гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх аймгийн Онцгой комиссын хурлын үеэр мэдээллээ.

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Ерөнхий захиргааны 2-р байранд ажилладаг 227 хүнд ажлаас нь цалинтай чөлөө олгож, зайлшгүй чухал ажилтай 47 ажилтан өнөөдөр ажиллажээ.

Мөн 12 нас хүртэлх хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аавууд, цахимаар ажиллах ажилтнууд, нийгмийн цехүүдийн ажилчид гээд нийтдээ 1,230 хүнд цалинтай чөлөө олгоод байна.

Үйлдвэрлэл тасралтгүй үйл ажиллагаатай учир ажилчдын автобусны тоог нэмж, нийт 34 автобусаар үйлчилж байна. Нэг автобусанд тодорхой тоо заасан учир төдий хэмжээний ажилчид автобусандаа суух боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн ажилчдаас тусгаарлалтад 28 хүн байна. Эдгээр нь голомтын бүсэд ажиллаж байгаад ирсэн хүмүүс юм. Түүнчлэн 12 хүнийг дам хавьталд орсон байж болзошгүй гэдэг үүднээс гэр, гэрт нь тусгаарлаад байна.

Төмөр замтай уялдаа холбоотой ажилладаг Тээвэр ложистикийн төвийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдаж, хариу сөрөг гарсан байна. Эрдэнэт үйлдвэр бүх ажилчдаа шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...