Улаанбаатар руу хүнсний бараатай машин чөлөөтэй нэвтэрч байна

Засгийн газрын тогтоолоор махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс нөөцийн мах бэлтгэх ажлыг ХХААХҮ-ийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулдаг.

Үүний дагуу нөөцийн мах, махан бүтээгдэхүүн бэлдэх 16 ААН арилжааны банкны зээлийн эх үүсвэрээ аваад хөдөө орон нутгуудаар махаа бэлдээд эхэлчихсэн. Өчигдрийн байдлаар 4500 тонн махыг 23 агуулахад саванд нөөцөлж, хадгалсан байгаа ажээ.

Бүх нийтийн бэлэн байдлын үед нөөцийн махаа хэрэглэхгүй. Харин хөдөө орон нутгаас ирж байгаа нойтон махаа хэрэглэнэ. Улаанбаатар хот руу хүнсний бараа бүтээгдэхүүн ачсан машин орох, гарах хөдөлгөөн чөлөөтэй нэвтэрч байгаа тул мах болон хүнсний бүтээгэхүүн ховордохгүй гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан бүх аймгийн Засаг дарга нарыг оруулсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб байгуулсныг Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...