УОК: Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй тул хөл хорио, хязгаарлалт хийх шийдвэр гаргаагүй

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ: “Өнөөдөр халдвар хамгааллын дэглэм сахих асуудал тун чухлаар тавигдаж байгаа бөгөөд дэлхий нийтэд СOVID-19 халдварын хоёр дахь давлагаа эрчимтэй явагдаж, өвчлөл нас баралт нэмэгдэж байгаа тул бид дотооддоо эрсдэлээ бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлага гарлаа.

Мөн Алтанбулагийн боомт дээр УОК-ын гишүүд очиж ажиллаж байгаа. Тус боомт нь хамгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаан тодорхой шийдвэр гаргахаар бэлтгэж байгааг хэлье.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар манай улсын ургац хураалтын ажил 95 хувьтай байгаа бол мах бэлтгэх ажил эд эхэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байна. Ямар нэг хомстол бий болох нөхцөл үүсээгүй. Гэхдээ цаашид эрсдэлт нөхцөл байдал буюу дотроо халдвар тархсан нөхцөлд хүнсний хангамж нөөцийн байдал ямар байгааг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй.

УОК-оос ямар нэг хөл хорио, хязгаарлалт хийх шийдвэр гаргаагүйг онцлоё. Учир нь олон нийтийн сүлжээгээр ийм утгатай мэдээлэл, хэлэлцүүлэг өрнөж байна.

Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархаагүй тул өнөөдрийн байдлаар УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй.  COVID-19 халдвартай хүнийг эмчилж байсан сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотой буруу ойлголт явж байна. Тухайн сувилагч бол дотроо буюу халдвар хамгааллын дэглэмдээ ажиллаж байсан бөгөөд ямар нэг байдлаар гадаад орчинд, энгийн иргэдтэй харилцсан зүйлгүй” гэв.

1 сэтгэгдэл

  1. Оном сангийн эрдэмтийн з?гээс Монгол улс шугаман ?с?лт??с экспоненциал ?с?лт р?? шилжихэд,дотооддоо халдвар тархахад тун ойрхон байгааг анхааруулж, м?н эрдэмтдийн ?гийг Улсын онцгой комиссын т?вшинд авч хэлэлцэхг?й байгааг ш??мжилж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...