Шимэгч хорхой илэрсэн 5.7 тонн загасыг устгасан гэж мэдээлэв

Алтанбулаг болон Замын-Үүд боомтуудаас гүнд шилжин хяналт шалгалтанд хамрагдаж буй олон улсын транзит ачаа тээвэр /тир машин/-ны жолооч нарын эрүүл мэндэд коронавирус /COVID19/-ын тохиолдлыг илрүүлэх эрүүл мэндийн тандалт, бараа бүтээгдэхүүнд аюулгүй байдлын хяналт шалгалтын ажлыг 24 цагийн туршид хийж гүйцэтгэж байна.
Автомашины ачаа тээвэрлэлт нь олон улсын худалдааны хэлэлцээрийн дагуу хэвийн явагдаж, Алтанбулаг боомтоос Цагдаагийн байгууллагын хамгаалалтанд, өндөр хяналттайгаар хилийн боомтоос гүнд шилжин ирж байна.
Тус хугацаанд Ти Ай Ложистик, Интердесижн дэх гүний гаалийн 2 терминалд Алтанбулаг боомтоос олон улсын худалдааны 4533 тир автомашинаар, /4756 жолоочоос 3292 гадаад жолооч, 1464 монгол жолооч/ тээвэрлэгдэн импортлогдсон 102.722.800 ширхэг,72.989.6 тн бодис, бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийж хилээс чөлөөлөн ажиллаж байна.
• Алтанбулаг боомтоос хяналт шалгалтад хамрагдсан 4533 тир машины нийт 4756 жолоочид коронавирус /COVID19/-ын тохиолдлыг илрүүлэх тандалт судалгаа хийж, жолооч нарын биеийн халууныг зайнаас хэмжих, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, илэрсэн тохиолдолд МХЕГ-ын даргын 2018 оны “Заавар батлах тухай” 192 дугаар тушаалын дагуу мэдээлэх, тусгаарлах, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөх, асуумжаар халдварын тохиолдол илэрсэн бүс нутгаар дамжин ирсэнийг бүртгэлжүүлэх, тусгаарлагдах монгол жолооч нарыг заагдсан байршилд хамгаалалтын хувцас өмсүүлж, цагдаагийн хамгаалалттайгаар хүргэж өгч тусгаарлах, сэжигтэй тохиолдол илрээгүй гадаад жолооч нарыг эх оронд нь буцаах зэрэг ажлуудыг хийж байна. Нийт 177 монгол, 1 гадаад жолоочийг Асралт мед, Наранбулаг, Энхсаран, Ар гүнт, Ивээлэн, Амуре зочид буудал, Сэлбэ ресортод тусгаарлалтад хүргүүлж ажиллалаа. Тир автомашиныг терминал эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн талбайд байрлуулж 2 цагийн дотор ариутгалын тусгай зөвшөөрөл бүхий /Хунт хайрхан, Төвшин билэгт төгөлдөр ХХК/ компаниудаар тээврийн хэрэгслийн гадаргуу, кабины бүхээг, жолоочийн болон бусад бичиг баримтыг нэг бүрчлэн ариутгуулж, ариутгалын ажлын чанарт улсын байцаагчид давхар хяналт тавин ажиллаж байна.
• Замын-Үүд боомтоос гүнд шилжин ирсэн 7855 чингэлэг, 1288 вагон, 3984 тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийж хилээс чөлөөлж, 78 зөрчил илрүүлж, арилгууллаа. Тус зөрчлүүдэд 99.500.000 төгрөгийн шийтгэл ногдуулж бүрэн барагдуулсан.
Энэ хугацаанд нийт давхардсан тоогоор 386 аж ахуйн 895 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч, ХАБҮЛЛ болон УМЭАЦТЛабораторид шинжлүүлэхэд 4 эерэг сорьц илэрснийг журмын дагуу давтан дээж авсан. Үүнд:
• ОХУ-аас импортлогдсон 266 кг алимны дээжинд дотоод хорио цээртэй хортон шавж алимны улаан хачигны өндөг 6 ширхэг илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, журмын дагуу давтан шинжилгээнд хамруулсан.
• Соёолж ХХК-ийн Голланд улсаас импортлосон 3 төрлийн цэцэгний булцуунаас дотоод хорио цээртэй номын бөөс илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн, давтан дээж авах хугацаа болоогүй байна.
• Замын-Үүд боомтоор Өгөөмөрбаян дэнж ХХК нь импортын мэдэгдэл, экспортлогч улсын ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүйгээр БНХАУ-аас 3.5 тн таримал цэцэг, 245 ширхэг хөрстэй-савтай тасалгааны цэцэг импортлосон хэрэгт зөрчлийн хэрэг нээж, нийт 8 дээжийг шинжилгээнд хамруулахад 6 төрлийн цэцгэнд дотоод хорио цээртэй шүлхийн хачиг илэрсэн тул агуулахад хадгалж буй бүх цэцгэнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгүүлж, торгуулийн шийтгэл ногдуулж, 212945 ширхэг цэцгийг устгууллаа.
• ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг”, “Абсолют Кеш энд керри” ХХК-иудын ОХУ-аас импортолсон “Сайра” нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалтыг хийхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрсэн тул нийт 500 хайрцаг буюу 5.7 тн 62.400.800 төгрөгийн үнэ бүхий лаазалсан загасыг устгалд оруулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тус бүр 1000 нэгжийн торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...