Нийслэлийн ИТХ-д түгжрэлийг бууруулах Дэд хороо байгуулахыг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг хурлын хороод, дэд хороо байгуулах асуудлаар хуралдлаа. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ таван хороотойгоор үйл ажиллагаа явуулсан бол 2020-2024 онд зургаан хороо, 11 дэд хороотой ажиллах санал гаргалаа.  Тодруулбал,
  1. Засаглал, эрх зүйн шинэчлэлийн хороо
  2. Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо
  3. Хот байгуулалтын хороо
  4. Эдийн засаг, төсвийн хороо
  5. Хүний хөгжлийн хороо
  6. Зам тээврийн хороо гэсэн зургаан хороо, эдгээрийн 11 дэд хороотой байх юм.
Хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Пүрэвдагва, Д.Бадарсан нар түгжрэлийг бууруулах дэд хороо байгуулах шаардлагатайг хэлэв. Улмаар Хот байгуулалтын хороонд Түгжрэлийг бууруулах дэд хороог байгуулах саналыг ажлын хэсэг дэмжсэн юм. Өнөөдрийн хурлаас гарсан ажлын хэсгийн саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

1 сэтгэгдэл

  1. Начинаю и завершаю собственный рабочий день лично я всегда с прочтения постов с Вашего web-ресурса. Благодарю за превосходные поборки!

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...