Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, СХД-ийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээ Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд 2019 онд 2,809 удаагийн гал түймэр гарч,  17 хүн амь насаа алдсан бол он гарсаар 10 сарын байдлаар 1,597 удаагийн гал түймэр гарч, 35 хүн амь насаа алджээ.

Гал түймрийн шалтгааны

  • 29 хувийг ил задгай үнс нурмаа асгаснаас
  • 22 хувийг пийшин зуухны гэмтлээс,
  • 15 хувийг цахилгаан ашиглалтын буруугаас тус тус эзэлж байна.

Иймд гэр хорооллын иргэд рүү чиглэсэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг зохион байгуулах, иргэдэд гал түймрийн талаарх ойлголт мэдлэгийг түгээх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх  шаардлага тулгараад байгаа юм.

Аян энэ сарын 11-нийг хүртэл тус дүүрэгт үргэлжлэх бөгөөд гэр хорооллын айл өрхүүдэд санамж, сэрэмжлүүлэх хуудас тарааж, гал түймрээс урьдчилан сэргийлэх дадлага чадварыг олгох, хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...