Тэргэнцэртэй иргэдийн хэлэлцүүлэг боллоо

Шадар сайдын ивээл дор “Бид Хэрэглэгч” хэлэлцүүлгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд боллоо.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.
Шадар сайд хэлсэн үгэндээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн бүхий л харилцаанд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, хүртээмжтэй, аюулгүй орчин, нийгмийн үйлчилгээг бий болгоход төр, олон нийт, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл онцгой ач холбогдолтойг онцолсон юм.


Монгол Улсад 106363 тусгай хэрэгцээт иргэн байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Тусгай хэрэгцээт иргэдийн 22.5 хувь нь буюу 23932 тэргэнцэртэй иргэн байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, холбогдох хууль журмыг боловсронгуй болгоход шийдэл гарах нь чухал юм.
Тэргэнцэртэй иргэдэд өдөр тутам тулгардаг асуудал бол тэдний зорчих эрх. Тэр дундаа нийтийн тээвэр, зам хамгийн тулгамдсан асуудлын нэг байдаг гэдгийг тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл хэлдэг. Иймдээ ч тэд хамтран өөрсдийн зорчих эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь энэ юм.
Энэ үеэр Шадар сайд холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өгч, асуудалд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.

   Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг...

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмджээ

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн...

Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлж оношлох боломжтой боллоо

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ Монгол...

В.Путин хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бий болгоход анхаарлаа хандуулна гэв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-ний өдөр 2027-2036 он...