“АГУЛА” арга хэмжээг зохион байгуулна

Нийслэлийн Шинжлэх Ухаан, үйлдвэрлэл инновацын газраас Дэлхийн залуучуудын төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн залуучуудын хил хязгааргүйгээр хөгжин, сайн сайхны төлөө хамтдаа нэгдэх  ПАНОРОМА төслийн хүрээнд “АГУЛА” арга хэмжээг “Улаанбаатар инновацын төв”-д “Зориг АГУЛА, Зүтгэл АГУЛА,  Зөвийг АГУЛА” уриан дор “Хүсэл тэмүүлэл, амжилт, уналт, дахин сэргэлт” ерөнхий сэдвийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 15:00 цагаас зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээнд залуучуудын томоохон төлөөлөл болох “Фин төгсгөл рүү” номын зохиогч, “Мобиком корпораци”-ийн менежер А.Алтанбагана, Дуучин, продюсер, “Voice of Mongolia”-ийн шүүгч Ука,  Youtube влоггер, АНУ-ын Бостоны Их сургуулийн төгсөгч О.Ариунзаяа, “Мобиком корпораци”-ийн  менежер, БНТУ-ын Мармарагийн Их сургуулийн төгсөгч Т.Азжаргал,  Монгол судлаач, морин хуурч Cтив Морил, “Мобиком корпораци”-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, Япон Улсын Хитоцүбаши Их сургуулийн төгсөгч Б.Баярмагнай нар оролцоно. Тэд залуучуудад хандан “Хүсэл тэмүүлэл, амжилт, уналт, дахин сэргэлт” ерөнхий сэдвийн дор өөрсдийн ажил, амжилтын туршлагаас хуваалцан залуучуудад хүлээгдэж буй боломж, өнөө цаг үеийн давуу талын талаар ярилцлага, илтгэл өрнүүлэн 2 цагийн нээлттэй уулзалт, ярилцлага зохион байгуулах юм.

“АГУЛА”-г зохион байгуулагч ПАНАРОМА төсөл өөрөө Дэлхийн өнцөг булан бүрт таны өрсөлдөх ёстой залуус тань хаана явааг, хэрхэн хөгжиж байгааг, таныг гэртээ биш нийгэмдээ хэн байх ёстойд сэдэл өгөхийг зорилгоо болгосон төсөл. ПАНАРОМА-тай хамт хилийн цаана байгаа өсөж яваа мэт сэтгэхүйгээр өөрийгөө хөгжүүлж, АГУЛА арга хэмжээнд хүрэлцэн ирж амьдралынхаа 120 хормыг чанартай өнгөрүүлээрэй.

   НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...