Монгол-Америкийн эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт болж байна

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн бодлогын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 7:00 цагт эхэллээ.

Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлэв. Тэрээр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн чухлыг дурдаад, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд америкийн талын оролцоо, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Америкийн зэх зээлд татваргүй гаргахад чиглэгдсэн Гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Конгрессоор батлагдах ажил хүлээгдэж байгаа талаар, мөн хоёр орны хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлж, шууд нислэг үйлдэх боломжтой талаар дэд сайд Б.Мөнхжин хэлэв.

Америкийн талаас зөвлөлдөх уулзалтыг нээж Эдийн засаг, бизнесийн харилцаа хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Маниша Сингх үг хэллээ.

Энэхүү Гуравдахь удаагийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтад СЯ, ХЗДХЯ, Монгол Банк, ХХААХҮЯ зэрэг төрийн бусад байгууллагын төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааны талаараа байр сууриа илэрхийлж, танилцуулга хийнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...