Улсын харцага О.Хангай намрын нээлтийн барилдаанд түрүүлэв

АПУ ХК-ийн нэрэмжит Богдхан хайрханы хишиг улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт намрын нээлтийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн улсын заан М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай найм даван түрүүлсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэжээ.

Харин их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын заан М.Бадарч, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий нар дунд шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэр нар тус тус тунажээ.

Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан ирэх аравдугаар сарын 29-нд 14.00 Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...