Хар машин гэж байхгүй, санал тоолох төхөөрөмж бий

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 12:00 цагт сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийлээ. Тус хорооноос мэдээлснээр орон нутагт 16.4 хувь, нийслэлийн хэмжээнд 13.7 хувь, улсын хэмжээнд 15.2 хувьтай байна. Энэ нь өмнөх сонгуулийн ирцтэй харьцуулбал сонгогчдын оролцоо идэвхтэй байгааг онцлов.

Дээрх ирц нь өглөөний 07.00 цагаас өдрийн 11.45 цаг хүртэл авсан мэдээлэл гэдгийг тодотгож байлаа. Өнөөдөр өдрийн 12:00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалттай холбоотой ямар нэгэн албан ёсны гомдол гараагүй байгаа аж. Харин СЕХ-ноос иргэд сонгогчдодоо хандаж, төрийн сонгууль явж байгаа учраас энд ямар нэгэн нам эвслийн эрх ашиг гэж  байхгүй.

Хар машин гэж хэлээд, яриад байх юм. Тиймээс төрөө хүндэтгээд хар машин биш, санал тоолох төхөөрөмж гэж хэлж заншмаар байна гэсэн юм. Өнөөдөр СЕХ-ноос эхний ирцийн мэдээллээ 12.00  цагт өгсөн дараагийнх нь 15.00  цаг, хамгийн сүүлийн мэдээлэл нь 19.00 цаг гэж товложээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...