Хөнгөлөлттэй эмийг сарын турш олгодог болно

Сар бүрийн эхэнд иргэд ЭМД-ын хөнгөлөлттэй эм худалдан авах гэж уртаас урт дараалал үүсгэдэг. Ялангуяа ахмад настнууд өглөө тав, зургаан цагаас эхлэн эмийн санд дугаарлаад гар хоосон буцах тохиолдол олон. Учир ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох эмийг сарын эхний өдрүүдэд, тодорхой цөөн тооны эмийн сангуудаар олгодог нь ийм хүндрэл үүсгэдэг аж. Тэгвэл энэ байдал удахгүй арилах нь. Тодруулбал, ирэх 11-р сарын нэгнээс даатгуулагчдад хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийг бүтэн сарын турш өөрт ойрхон дурын эмийн сангаас авах боломжтой боломжтой болох юм байна.

Түүнчлэн иргэд өмнө нь зөвхөн өрхийн эмчийн бичсэн жороор эмээ хөнгөлөлттэй авдаг байсан бол аль ч шатлалын эмнэлгийн эмчээр эмийн жороо бичүүлж авдаг болох юм байна. Ирэх сарын нэгнээс хэрэгжих энэ журамд мөн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээнд өөрчлөлт орно гэдгийг ЭМЯ-ны олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал хэллээ. Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт орно гэдгийг ч эх сурвалж дурдсан юм. Иргэд, даатгуулагчдадаа ийнхүү уян хатан, таатай нөхцөлийг бүрдүүлж, эмийг бүтэн сарын турш олгох энэ журам олон нийтэд хүлээлт үүсгэсэн шийдвэр байсан юм.

Э.Сэлэнгэ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...