Б.Ганбат: Оюутолгойд 50-60 мянган хос бээлий хагас жилд нийлүүлж байна

Өмнөговь аймгийн “Хасудбат” компанийхан “ХАСУД” нэртэй брэнд гаргаж, үнэгүй болоод байгаа хонь, ямааны арьсаар уул уурхайд ашигладаг хамгаалалтын бээлий, бүс, хувцас үйлдвэрлэж Оюутолгой болон бусад компаниудад нийлүүлж байна. “ХАСУД” брэндийг үүсгэгч Б.Ганбат 1990-оны үед охиндоо гутал оёж өгснөөс эхлэн хувиараа гутлын цех ажилуулж иржээ. Харин Оюутолгой төсөл эхэлж, дотоодоос бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр ийнхүү ханган нийлүүлэгч болсон байна.

“ХАСУД” БРЭНДИЙН ҮҮСГЭГЧ Б.ГАНБАТ:

Бид Оюутолгой компанид л гэхэд арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэгээс хамгаалалтын арьсан бээлий, гүний уурхайчдын бүслүүр, гагнуурчдын арьсан хамгаалалтын хувцасыг тасралтгүй нийлүүлж байна. Уул уурхайн компаниуд дэлхийн стандартад хангасан бүтээгдэхүүн шаарддаг учраас бид үүнийг дагаад ахиж дэвжиж өсч өндийж байна. Бүтээгдэхүүн маань ч дэлхийн хаана ч гологдохооргүй болсон. Жижиг, дунд үйлдврэлэл эрхлэгчдээ манай аймаг бүх талаар дэмжиж, Оюутолгой, Говийн оюу хөгжлийг дэмжих сан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран маш сайн ажиллаж байгаа. Тэдний хэрэгжүүлж байгаа “Жижиг дунд үйлдвэрлэлийг чадавхижуулах” хөтөлбөр надад маш олон зүйлийг өгч, зааж сургасан. Япон улсад ажлын бээлий нийлүүлж эхэлсэн. Төдий л үнэд хүрэхгүй байгаа түүхий эд Монголын талаар дүүрэн байна. Бид үүнийг ашиглаж гадаадын бусад том төслүүдэд бүтээгдэхүүн нийлүүлэх боломж байгаа гэж харж байгаа. Би “ХАСУД” брэндээ дэлхийн хэмжээний том брэнд болно гэж боддог, түүний төлөө зүтгэдэг.

Өмнөговь аймаг арьс шир боловсруулах үйлдвэртэй болохоор зорьж байгаа. Мөн аймгийнхаа шилдэг брэнд үйлдвэрлэгчдийг тодруулах уралдааныг зохион байгуулж олон олон брэндтэй болоод байна. Мөн аймгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюутолгой ХХК, Говийн оюу хөгжлийг дэмжих сантай хамтран Бизнесийн инноваци хөгжлийн “БИГ” төвийг байгуулж, аж ахуйн нэгжүүдээ тасралтгүй дэмжиж байна. Үүний нэг нь “ХАСУД” брэнд юм. Тэд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, үр ашигтай ажиллах, шинэ брэнд бүтээх гээд олон зүйлийг сурч мэдэж авчээ.

“ХАСУД БАТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.ОЮУНТУЯА:

“Хасуд” брэндийн бээлийг Оюутолгой компаниас гадна орон нутгийн Тавантолгой, бусад жижиг уурхай, аймгийн дулааны цахилгаан станц, барилга, хөдөө аж ахуйн салбарынхан тогтмол авч байна. Энгийн иргэд ч ахуйн хүрээнд хэрэглэхээр авдаг. Угааж цэвэрлэж болдог, бат бөх, урт удаан эдэлгээтэй гээд хүмүүс ам сайтай байгаа. Бид ч гэсэн чанар, дизайн дээрээ анхаарч оёдол эсгүүрээ сайжруулахаар ажиллаж байгаа.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...