“Монголын сар” соёл, урлагийн арга хэмжээний нээлт болов

Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн Төлөөлөгчийн газар, Тайваний Хааны ордон музейтэй хамтран Монголын байгаль, түүх, соёл, урлаг, монголчуудын өдөр тутмын амьдралын онцлогийг харуулсан “Монголын сар” соёл, урлагийн үзэсгэлэн, арга хэмжээний нээлтийг 2020 оны 9-р сарын 26-нд Тайваний Хааны ордон музейн Зя-и аймгийн Тайбао хот дахь Өмнөд салбарт зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр монгол гэр барих үйл явцтай танилцах, монгол гэрт зочлох, үндэсний дээл хувцас өмсөх, монгол тоглоом наадгайгаар тоглох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ 2020 оны Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн дүрс бичлэг, гэрэл зургийг ирсэн зочдод сонирхуулав.

Нээлтийн ёслолд Төлөөлөгчийн газрын тэргүүн Л.Золзаяа, Тайваний Соёлын дэд сайд Су Зунхуан, Хааны ордон музейн захирал Вү Мица тэгүүтэй төлөөлөгчид  оролцсон бөгөөд хамтын ажиллагааны талаар санал солилцож, арга хэмжээг цаашид уламжлан болгон зохион байгуулах, үзэсгэлэнг Тайбэй хот дахь Хааны ордон музейд үргэлжлүүлэн гаргахын зэрэгцээ соёл урлагийн салбарт хамтран ажиллах саналыг Тайваний тал дэмжиж буйгаа илэрхийлэв.

Үзэсгэлэн 2020 оны 11-р сарын 1-нийг хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжилж, Монголын түүх, уламжлал, соёл, урлагийг сурталчилна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...