АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийж, манай улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхана.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг эрэлхийлж ярилцахын зэрэгцээ олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. М.Помпеогийн айлчлал нь Монгол Улс, АНУ-ын хооронд 2019 онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд хийгдэж буй анхны айлчлал юм.

1 сэтгэгдэл

  1. Энэх?? ?йлсэд нь талархал илэрхийлэн ЭМЯ-ны Т?рийн нарийн бичгийн т?р орлон г?йцэтгэгч Я.Амаржаргал: “Хол газар гэж т?в?гш??лг?й ирж амтат хоол манай ажилтнуудад ?гч байгаад баярлалаа. Улс оронд халдварт ?вчин тархаж болзошг?й энэ эгзэгтэй ?ед аж ахуй нэгж??д болон Монголын ард т?мэн биднийг дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Та б?хний цаашдын ажилд ?нд?р амжилт х?сье” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...