Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортын хязгаарлалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлжээ.

Ингэснээр хивэгний экспортыг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна.

Малчид, фермерүүдийн зүгээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр болон зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болсонтой холбоотойгоор тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлжээ. Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг түр хугацаанд хязгаарлах зүйтэй гэж үзжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын...

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн...

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тулгамдсан асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн...

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж,...