Нийслэлийн 55 байршилд нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүргэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/513 тоот захирамж гарч 151 байршилд 437 обьект чөлөөлөхөөр төлөвлөсөн бөгөөд 139 байршилд зөрчил арилгах ажлыг зохион байгуулж, 400 обьектыг чөлөөлж, ажлын гүйцэтгэл 92 хувьтай хэрэгжиж байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга болон тус албанд иргэдээс зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, шат, өргөтгөл, гарааш барьснаар нийтийн эзэмшлийн талбай, орц гарц, явган хүний зам хаагдсан тухай 585 өргөдөл, гомдол, байгууллагын цахим хуудсанд 300 гаруй мэдээлэл ирүүлснийг мөн хамруулан шийдвэрлэж ажиллажээ.

“Газар чөлөөлөх ажил хийгдсэнээр 30 байршилд явган хүний зам хаасан орц, гарц нээгдэж, 55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн тохижилт хийх боломжийг бүрдүүлж, 20 байршилд авто болон явган зам, автомашины зогсоол тохижилт хийх боломжтой болж, 57 байршилд нийтийн эзэмшлийн 102041м2 газар, 48 байршилд явган хүний 4167м урт зам тус тус чөлөөлөгдсөнөөр тохижилт хийх, газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломжтой боллоо. Цаашид бид үлдсэн байршлуудад газрын зөрчил арилгах арга хэмжээг эрчимтэй зохион байгуулж, төлөвлөсөн ажлаа дуусгахаар ажиллаж байна” гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулгадаа онцлов.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах тухай асуудлыг хэлэлцэв

Мөн хуралдаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцны “Арьс ширний 26 дугаар байр”-ыг буулган дахин барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажлын талаарх мэдээлэл болон Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах тухай асуудлыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулсан юм.

Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлсэн орчин үеийн эко амралт зугаалга, эрүүл мэндийн ногоон бүсийг бий болгож хөгжүүлэх үүднээс “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын зүүн хэсэгт, Хожуулт уулын Сайрын ам, Улиастайн хөндий, Улиастайн ам гэсэн гурван хэсгийн нийт 108.5 га талбайд “Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” боловсруулагджээ. Нутаг дэвсгэрийн газарзүйн байрлалын онцлогийг харгалзан төлөвлөлтийн гурван хэсэгт эрүүл мэндийн үйлчилгээ, бизнес үйлчилгээ, амралт зугаалга, аялал жуулчлалын бүс үүсгэн хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...