БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-нд албан ёсны айлчлал хийхээр болжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төр, засгийн удирлагуудад бараалхана. Айлчлалын гол зорилго нь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх мөн хоёр орны дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахад оршиж байгаа ажээ.

Цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчилж сэтгэл санааны болон бусад төрлийн дэмжлэг тусламж үзүүлсэн. Энэ нь хөрш орнуудын харилцаанд түлхэц болсон арга хэмжээ болсон. Энэ айлчлалын хариу барьж байгаа айлчлал нь сайд Ван Игийн айлчлал юм.

Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулах учир аль болох цөөн хүн оролцуулахаар бэлтгэл хангаж байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Айлчлалын үеэр цар тахлаас урьдчилсан сэргийлэх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд гарсан ахицыг бататгана. Мөн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрт түлхэц болно гэж талууд үзэж байгаа юм байна.

Уул уурхайн болон бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний талаар хоёр тал ярилцах шаардлагатай байгаа. Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажллагааны баримт бичигт гарын үсэг зурна гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Худалдааны эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх талаар ярилцжээ

Гадаад харилцааны сайд нар утсаар ярих үеэрээ хоёр улс...

БНХАУ 2019 оны сүүлээр 5G гар утас хэрэглээнд нэвтрүүлнэ

БНХАУ-ын "China mobile"  компани энэ оны сүүлээр 5G сүлжээг...