Усжуулалт, хүнсний ногоо үйлдвэрлэлийн төсөл хэрэгжиж эхэллээ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV” аяныг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний нэг нь үр ашигтай усжуулалтын системийг бий болгож, менежментийн тогтолцоог бүрдүүлэх ажил юм. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжиж эхэллээ.

Уг төсөл нь Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймагт 2020-2026 онд хэрэгжинэ. Төслийн хүрээнд нийт 12 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 7000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариалах юм. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна.

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн үр дүнд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ өнөөгийн түвшингээс 12 хувиар нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон газар тариалан эрхлэх чадамжтай болж, таримлын ургац нэмэгдэн, үр ашигтай маркетинг хэрэгжүүлж, хүнсний ногоо тариалагчдын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...

Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн...

Зайсангийн гүүрийн дам нурууг угсарч эхэллээ

Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон...

Кэти Пэрри сансрын аялалдаа хэдийг төлсөн бэ?

Алдартай поп дуучин Кати Пэрри "Blue Origin"-ийн сансарын аяллын...