Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж Цэц дүгнэв

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа.

Тодруулбал, Үндсэн хуулиар тогтоосон прокурорын чиг үүргийн хүрээнд, хуулиар тодорхойлсон бүрэн эрхтэй нь уялдуулан прокурорын дүгнэлт, эсэргүүцэл гаргах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зохицуулсан нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, Засгийн газрын болон шүүх, прокурорын Үндсэн хуулиар тодорхойлогдсон бүрэн эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн “Эрүүгийн хэргийн шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа” гэсэн Наймдугаар бүлэг бүхэлдээ  Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1,  Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргаан нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн зөрчил, маргааныг төрөлжүүлэн хуульчлах, хуулийн заалт хоорондын уялдаа хамаарлыг сайжруулахтай холбоотой асуудал гэж үзэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож Үндсэн хуулийн цэцийн магадлал гаргасан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...