Гадаад бодлогод “Нэг цонх”-ны зарчим чухал гэдгийг анхааруулж хэлэв

“Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах нь” сэдэвт сургалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны санаачилгаар нийт яам, агентлагуудад зориулсан гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах,үйл ажиллагааг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэх, гадаад харилцаанд оролцогч байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг энэхүү семинараар хөндөж байна.

Уг сургалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын дэд  сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, яамдын харъяа агентлагуудын удирдлага, гадаад харилцаа хариуцсан нэгжийн дарга, Удирдлагын академийн удирдлага зэрэг нийтдээ 100 орчим хүн сургалтад хамрагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал “Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд “нэг цонхны” зарчим чухал үүрэгтэй бөгөөд төрийн хариуцлагатай алба хашиж буй албан тушаалтнууд хоорондоо мэдээллээ солилцох”-ын чухлыг тэмдэглэлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлсэн үгэндээ ”Монгол Улсын Засгийн газраас эрүүл монгол хүн, импорлогчоос экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх”-д анхаарч байгааг онцолж, гадаад бодлогод гарах аливаа алдаа завхрал дотоод асуудалд гарснаас илүү их хор хохиролтойг тэмдэглэж, төрийн албаны удирдах албан тушаалтнууд хариуцлагатай ажиллах шаардлагатайг сануулав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...