Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт анхдагч “Судалгаа хөгжлийн төв” буюу “Research Development Center”-ийг байгуулахаар боллоо. Ингэснээр салбарын бодлого, шийдвэрийг нарийвчилсэн тооцоо, судалгаанд суурилж гаргах үндэс суурь тавигдаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдынхаа санаа бодлыг төрийн бодлого шийдвэрт тусгах, олон улсын жишигт нийцүүлэх, хамтран ажиллах зэрэг олон боломж бүрдлээ.
Салбарын “Судалгаа хөгжлийн төв”-тэй болсноор:
Тулгамдсан асуудлыг эрэмбэлэн үе шаттай шийдвэрлэх, төлөвлөх, тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Орчин үеийн техник технологи, инновацийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.
“Номхон далайн орнууд болон уур амьсгалын хувьд ижил төстэй улс орнуудын “Судалгаа хөгжлийн төв”-тэй хамтран боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургах, туршлага судлах, салбарын хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх олон боломжийн үүд хаалга нээгдлээ.