18 хүртэлх насныханд музей үнэгүй үзүүлнэ

Монгол эх орныхоо өнцөг булан бүрд суугаа хүүхэд багачууддаа 2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! Энэхүү баярын өдөртэй давхцан 18 хүртэлх насны хүүхдүүд музейг үнэгүй үзэх шийдвэрийг Монгол Улсын Соёлын яам гаргалаа. Соёлын Сайдын А-03 тушаалын дагуу 9 дүгээр сарын 1-нээс хүүхдүүд бүх музейг үнэ төлбөргүй үзнэ.

Монголын Үндэсний музей нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-6 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзүүлдэг билээ. Эх түүхээсээ сурч мэдэх, амралт чөлөөт цагаа музейд үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зорилтот бүлгийг дэмждэг уг ажлын цар хүрээ ийнхүү өсөн нэмэгдэж 18 хүртэлх насныхан музейд үнэгүй зочлох боломж нээгдсэнд бид талархаж байна.

Цуутай дээдсийн баатарлаг түүх, соёлын үнэт өв, урлагийн бүтээлийн яндашгүй баялаг сантай Монголын Үндэсний музейд тавтай морилохыг урьж байна. Монголын Үндэсний музей нь нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд байрладаг.

Мягмараас-Бямба гарагуудад 9:00-17:00 цагт нээлттэй. Музей үзвэрийн танхимаа тогтмол ариутган УОК-ийн заавар журмыг үйлчилгээндээ нягт мөрдөн ажиллаж байна. Үзэгч та музейд ирэхдээ амны хаалтаа зүүж ирнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог....

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг...

ЦЕГ: Ховдод алга болсон 10 настай охины цогцос олдсон гэх мэдээлэл ХУДАЛ

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай...