Ховдын шар төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэр дундаа амтат гуа, тарвасыг жил жилийн намарт хэрэглэгчид хүсэн хүлээдэг боловч худалдан борлуулах тал дээр асуудал гарсаар ирсэн.
Ховдын ногоочид нийслэлийг зорин ирж өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнээ худалдан борлуулдаг ч талбай, газар байдаггүйгээс хямд үнээр бөөнд нь худалдаалах, хугацаа алдан борлуулж чадаагүйгээс жимс, ногоо муудах зэрэг хүндрэлүүд гардаг.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Баянзүрх дүүргийн удирдоагуудад албан ёсоор хандсаны дагуу Жуковын талбай болон “Тэнгэр плаза” төвийн өмнөх талбайд шинэ угргацын бүтээгдэхүүн зарж борлуулах боломжтой болжээ. Ингэхдээ талбайн түрээсийн асуудлыг ч эрхэм гишүүн шийдэж өгчээ.
Ингэснээр нийслэлчүүд Ховдоос ирсэн шинэ ургацын ногоо, амтат тарвасыг Жуковын талбай, “Тэнгэр плаза” төвийн өмнөх талбайг зорьж худалдан авах боломж бүрдлээ.